Гийгүүлэгч авиа
Гийгүүлэгч авиаг ангилах нь
Орчин цагийн монгол хэлний гийгүүлэгч авиалбарын бүрэлдэхүүн
Гийгүүлэгч авиа
Хэлний авиаг эгшиг гийгүүлэгч гэж ангилдагийг дээр үзсэн билээ. Гийгүүлэгч авиаг хэлэхэд уушигнаас гарсан хийн хүчтэй түрэлт амны хөндийд ямар нэгэн саад хашлагатай тохиолдож анир үүснэ. Хэл уруулын янз бүрийн хөдөлгөөн оролцон байж энэ анир гардаг. Орчин цагийн монгол хэлэнд дор дурдсан 23 гийгүүлэгч авиалбар бий. Үүнд: б,в,п,ф, м,т,д, н,с,ц,ч,з,ж,ш,л,п,лh,х,г,к,нг,г, j эдгээр болно.
Гийгүүлэгч авиаг ангилах нь
Гийгүүлэгч авиаг ангилахдаа хэд хэдэн зарчмыг мөрдлөгө болгодог. Үүнд 1-рт: бүтэх газраар, 2-рт: бүтэх аргаар, 3-рт: дуутай , дуугүйгээр нь ангилна.
- Бүтэх газраар ангилах нь: Гийгүүлэгч авиаг өгүүлэхэд өгүүлэхийн эрхтнүүдээс уруул хэл хоёр илүү оролцдог иймд орчин цагийн монгол хэлний гийгүүлэгч авиаг бүтэх газраар нь а/ уруулын, б/ хэлний гийгүүлэгч гэж ангилна.
а/ уруулын гийгүүлэгч: Зарим гийгүүлэгчийг хэлэхэд уруул бусдаас илүү оролцох тул уруулын гийгүүлэгч гэнэ. Уруулын гийгүүлэгчийг хоёр уруулын, уруул шүдний гийгүүлэгч гэж ангилна. Хэлэхд хоёр уруул идэвхитэй оролцсон гийгүүлэгчийг хоёр уруулын гийгүүлэгч гэнэ. Орчин цагийн монгол хэлний б,м,в,п- гийгүүлэгч хоёр уруулын гийгүүлэгч болно.
Б-гийгүүлэгчийн хэлэхэд хоёр уруул хамжаад сална.эГтэл хоёр уруулын “м” гийгүүлэгчийг хэлэхэд хоёр уруул хамжаад уушигнаас түрэгдэн гарсан хийн урсгал хамрын хөндийгөөр чөлөөтэй урсаж гарна.Гадаадаас авсан үгэнд, голчлон бичдэг “ф” гийгүүлэгч бол уруул шүдний гийгүүлэгч болно. Учир нь энэ гийгүүлэгчийг хэлэхэд хоёр уруул хүчтэй хамжаад хий дэлбэлэн гарна.
Б/ Хэлний гийгүүлэгч : Орчин цагийн монгол хэлний зарим гийгүүлэгчийг хэлэхэд хэл идэвхитэй оролцдог. Тэхдээ тухайн гийүүлэгчийг өгүүлэхэд хэлний чухам аль хэсэг идэвхитэй оролцож байгааг харгалзаж хэлний урдуурх, хэлний дундуурх, хэлний угийн гийгүүлэгч гэж ангилдаг.
1/ Хэлний үзүүрийн гийгүүлэгч: Монгол хэлний “т,д,ц,ч,з,ж н, с, ш,л,р,” гийгүүлэгчийг хэлэхэд хэлний өмнөд этгээд идэвхитэй оролцож дээд шүд ба буйланд хамжина. Эдгээр гийгүүлэгчийг хэлний урдуурх гийгүүлэгч гэнэ.
2/ Хэлний дундуурх гийгүүлэгч: Орчин цагийн монгол хэлний “j” хэлний дундуурх гийгүүлэгч болно. “j”- гийгүүлэгчийг хэлэхэд хэлний дунд хэсэг идэвхитэй оролцож тагнайд ойртоно.
3/ Хэлний угийн гийгүүлэгч: Орчин цагийн монгол хэлний “г,х,нг,к,г,” гийгүүлэгч хэлний угийн гийгүүлэгч болно. Эдгээр 5-н гийгүүлэгчийг хэлэхэд хэлний угийн хэсэг дээш өргөгддөг. Орчин цагийн монгол хэлний “гар, хар” гэдэг чанга үгийн “г,х,” нь “гэр, хир” гэдэг хөндий үгийн “г,х”-ээс хэлэгдэх байдлаараа ялгаатай. Иймд чанга үгийн “г,х”-ийг хэлний гүн угийн , хөндий үгийн “г,х”-ийг хэлний гүн бус угийн гийгүүлэгч гэж ялгадаг.Монголын сонгодог бичгийн хэлэнд хэлний гүн угийн , гүн бус угийн гийгүүлэгчийг ялган тэмдэглэж байжээ.
2./ Дуутай, дуугүйгээр ангилах нь: Сонсол зүйн талаас эгшиг бол дуу, гийгүүлэгч бол анир юм. Гийгүүлэгчийг өгүүлэхэд анир зонхилон оролцдог. Гийгүүлэгч авиаг дуутай, дуугүй гэж ангилахдаа өгүүлэхийн идэвхитэй эрхтэн, дууны хөвчийн ажиллагааны байдлыг гол болгодог. Үүнд зарим гийгүүлэгчийг өгүүлэхэд дууны хөвч дуу үүсгэх байдалд байдаг. Ийм байдалд үүссэн гийгүүлэгчийг дуутай гийгүүлэгч гэнэ. Орчин цагийн монгол хэлний “б,в,г,г,д,з,ж,л,м,н,н,р,j гийгүүлэгчийг дуутай гийгүүлэгч гэдэг. Дуутай гийгүүлэгчийг хэлэхэд амьсгалын түрэлт , анир бага гарах тул сул гийгүүлэгч гэнэ. Зарим гийгүүлэгчийг хэлэхэд дууны хөвч чангараагүй буюу дуу үл гарах байдалд байдаг. Жишээ нь монгол хэлний “с” гийгүүлэгчийг хэлэхэд бараг дуу гарахгүй, зөвхөн анир сонсогдоно. Орчин цагийн монгол хэлний “т,ц,ч,с,ш,ш,п,ф,х,” гийгүүлэгчийн хэлэхэд амьсгалын түрэлт, анир их гарах тул чанга гийгүүлэгч гэдэг. Монгол хэлний гийгүүлэгч авианы тогтоцыг судлахад , чанга , сул гийгүүлэгчийн холбогдол чухал юм. Жишээ нь үгэнд дагавар залгаж үг бүтээх, хувилгахад чанга, сул гийгүүлэгчээр нь зохицуулдаг. Ярианы урсгалд дэргэдэх гийгүүлэгчээс шалтгаалж дуутай гийгүүлэгч дуугүй болох, чанга гийгүүлэгч сул болох, сул гийгүүлэгч чанга болох нь байдаг. Жишээ нь: Монгол хэлний дуутай “в,д,” дуугүй хэлэгдвэл чанга, дуутай бол сул болдог. Бүх гийгүүлэгч ерөнхийдөө дан анираас бүтдэг боловч “л,м,н,нг,р,j”- гийгүүлэгчийг хэлэхэд анир бага оролцдог. Орчин цагийн монгол хэлний “б,в,г,д,ж,з,к,с,т,ц,ч,ш,j” –авиаг аниралхаг, “м,н,р,л, нг” авиаг дуурхаг гийгүүлэгч гэдэг.
3/ Бүтэх аргаар ангилах нь:Зарим гийгүүлэгч авиаг өгүүлэхэд өгүүлэхийн хоёр эрхтэн хамжин нийлэх буюу зарим авиаг өгүүлэхэд өгүүлэхийн аль нэг эрхтэн чичрэх зэрэг янз бүрийн аргаар бүтдэг. Үүнийг үндэслэж орчин цагийн монгол хэлний гийгүүлэгч авиаг хамжих, шүргэх, хамжин шүргэх, чичрэх, хажуугийн гийгүүлэгч гэж ангилдаг.
А/ Хамжих гийгүүлэгч: Орчин цагийн монгол хэлний зарим гийгүүлэгчийг хэлэхэд өгүүлэхийн хоёр эрхтэн хамждаг. Ийм байдалд үүссэн гийгүүлэгчийг хамжин гийгүүлэгч гэнэ. Орчин цагийн монгол хэлэнд “ б,д,т,г,г,м,н,нг,п” гэсэн 9-н хамжих гийгүүлэгч бий. “б,м” гийгүүлэгчийг хэлэхэд дээд доод хоёр уруул, “г,г,нг” –ийг хэлэхэд хэлний уг этгээд нармайн хөшигтэй, “д,т,н”-ийг хэлэхэд хэлний өмнөд этгээд түүштэй тус тус хамжиж бүтдэг.
Б/ Шүргэх гийгүүлэгч: Өгүүлэхийн хоёр эрхтэн ойртож хийн урсгал тэр завсраар шүргэж гарах гийгүүлэгчийг шүргэх гийгүүлэгч гэнэ. Орчин цагийн монгол хэлэнд “ш,с,в,j, х”гэсэн 5-н шүргэх гийгүүлэгч бий. Орчин цагийн монгол хэлний “ш,с” гийгүүлэгчийг хэлэхэд хэлний үзүүр түүшинд ойртож хийн урсгал завсраар нь шүргэж гарна.” J”- гийгүүлэгчийг хэлэхэд хэлний дунд хэсэг тагнайд ойртож завсраар нь хий шүргэж гарна.
В/ Хамжин шүргэх гийгүүлэгч: Орчин цагийн монгол хэлний “з,ж,ч,ц,” 4-н гийгүүлэгчийн хамжин шүргэх гийгүүлэгч гэдэг. Учир нь энэ 4-н гийгүүлэгчийг хэлэхэд өгүүлэхийн хоёр эрхтэн хамжиж эхлээд шүргэж төгсдөг. “з”-г хэлэхэд хамжиж эхлээд шүргэж төгсөнө. “ж” –г хэлэхэд хамжих “д” маягаар эхлээд шүргэх “ж” –г хэлэх байдлаар төгсөнө. “ц” –г хэлэхэд хамжих “т” –г хэлэх байдалтай эхлээд , шүргэх “с” –ийг_ хэлэх байдлаар төгсөнө. Мөн “ч” –ийг хэлэхэд хамжих “т”-ийг хэлэх байдлаар эхлээд шүргэх байдлаар төгсөнө. Орчин цагийн монгол хэлний “р” гийгүүлэгчийг хэлэхэд хэлний үзүүр чичирдэг.Иймд “р” гийгүүлэгчийн чичирхэг гийгүүлэгч гэнэ.Многол хэлний “л” гийгүүлэгчийг хэлэхэд хэлний үзүүр тагнайн өмнөд хэсэгт хүрч, хийн урсгал хэлний хоёр хажуугаар гардаг. Иймд монгол хэлний “л” гийгүүлэгчийг хажуугийн гийгүүлэгч гэнэ. Дээр бид монгол хэлний гийгүүлэгч авиаг 1-рт бүтэх газраар, 2-рт дуутай дуугүйгээр, 3-рт бүтэх аргаар тус тус ангилж үзлээ. Хатуу, зөөлөн гийгүүлэгч:Орчин цагийн монгол хэлний гийгүүлэгч авиаг хатуу, зөөлөн гэж ангилдаг. Зарим гийгүүлэгч авиаг хэлэхэд хэлний дунд этгээд тагнайд ерийн хэлдгээс илүү ойртсон байдаг. Ийм гийгүүлэгчийг зөөлөн гийгүүлэгч гэнэ. Орчин цагийн монгол хэлний хатуу зөөлөн гйигүүлэгч үгийн утга ялгах тэмдгийн үүрэг гүйцэтгэж чадахгүй. Өөрөөр хэлбэл зөөлөрсөн гийгүүлэгч авиалбар монгол хэлэнд байхгүй бөгөөд хэт богино эгшиг “и”-гийн нөлөөгөөр зөөлөрч байгаа ажээ.
Дээшээ
Орчин цагийн монгол хэлний гийгүүлэгч авиалбарын бүрэлдэхүүн
А/ Орчин цагийн монгол хэлэнд уруулын “б,п,ф,м,” гэсэн 4-н гийгүүлэгч авиалбар байдаг. Уруулын гийгүүлэгч авиалбаруудын тус тусын байдлыг тодорхойлбол
“Б”- хоёр уруулын , хамжих, амны сул авиалбар. Учир нь “б” авиалбарыг хэлэхэд дэд доод уруул идэвхитэй оролцож хамжина. / 8-р рентген зургийг үзнэ үү?/ Чанга хөндий үгийн эхэнд дунд голчлон тохиолддожишээ нь: бат, бор, бяр, бид, элбэг, алба, ямба гэх мэт. “М” хоёр уруулын хамрын хамжих сул авиалбар . Энэ авиалбарыг хэлэхэд хоёр уруул хамжиж уушигнаас түрэгдэн гарсан хийн урсгал хамрын хөндийгөөр гарна. /9-р рентген зургийг үзнэ үү?/ Үгийн эхэнд, дунд, адагт тохиолдоно. Жишээ нь: мал, мод, үзэм, энмнэлэг, нэмэр, нам.
“п” хоёр уруулын хамжих чанга авиалбар. Энэ авиалбарыг хэлэхэд хоёр уруул идэвхитэй оролцож хамждаг. Юмны дүрс хэлбэрийг заасан цөөн тооны монгол үгийн эхэнд тохиолдохоос гадна ихэвчлэн гадаад хэлний үгэнд тохиолдоно. Жишээ нь: пагдгар, пиндгэр, пондгор, палигар, пял, пянз, пионер, парт,.
“Ф” уруул шүдний хамжих , амны чанга гийгүүлэгч авиалбар. Гадаад хэлнээс зээлдсэн цөөн үгэнд бичдэг. Энэ авиалбарыг хэлэхэд доод уруул дээд шүдэнд хамждаг. Жишээ нь: фабрик, фронт, феодал,
Орчин цагийн монгол хэлний уруулын гийгүүлэгч авиануудаас “б,п,в”-г хэлэхэд хоёр уруул хамжаад салах үед уушигнаас гарсан хийн урсгал амны хөндийгөөр урсаж гардаг бол “м” –ийг хэлэхэд хоёр уруул хамжиж уушигнаас түрэгдэн гарсан хийн урсгал хамрын хөндийгөөр урсаж гарна. Нөгөө талаар “ф,п” авиалбар чанга, “м” сул авиалбар юм.
Б/ Орчин цагийн монгол хэлэнд хэлний урдуур хэлэгддэг “т,н,с,д,ц,ч,ж,з ш,л,р” гийгүүлэгч бий. Эдгээр гийгүүлэгчийг өгүүлэхэд хэлний урд хэсэг идэвхитэй хөдөлж шүд түүшинд хамждаг. Одоо гийгүүлэгч нэг бүрийн хэлэгдэх байдлыг авч үзье.
“Т” хэлний урдуурх, чанга хамжих авиалбар. Орчин цагийн монгол хэлний “т”-г өгүүлэхэд хэлний үзүүр түүштэй хамжиж , уушигнаас гарасан хийн урсгал амны хөндийгөөр гарна. /10-р рентген зургийг үзнэ үү?/ Чанга хрөндий үгийг эхэнд, дунд, адагт орно.жишээ нь: та, атаа, урт, тэг, үтэр, хот,бут
“Д” хэлний урдуурх , сул хамжих авиалбар. /11-р рентген зургийг үзнэ үү/
Чанга хөндий үгийн эхэн дунд ,адагт орно. Жишээ нь: дал, бадрах, мод, дэр, хэдрэг, үд . Орчин цагийн монгол хэлний “д,т” 2 авиалбарыг хэлэхэд өгүүлэхийн эрхтэний оролцох нь адил бөгөөд хэлний үзүүрийн дээд хэсэг түүшинд хамждаг боловч чанга сулын талаар ялгаатай болно. Жишээ нь: дам-там, дал-тал, дөр-төр, будрах-бутрах, хадах-хатах,. “д,т” 2 авиалбар нь чанга сул дуутай, дуугүйгээр ялгаатай./ “н,д”-ийн рентген зургийг үз/
“н” хэлний урдуурх , хамжих хэтэрхий сул авиалбар. Чанга хөндий үгийн эхэнд, дунд, адагт тохиолдоно. Хөндий үгийн эхэн ,дунд адагт орсон “н” чанга үгийн эхэн, дунд, адагт орсон “н” –ийг бодвол илүү тагнайшиж зөөлөрч дуудагддаг. Зургаас үзвэл чанга үгийг “н”-ийг хэлэхэд хэлний үзүүр түүш, тагнайд хамждаг бол, хөндий үгийг “н”-ийг хэлэхэд хэлний урд хэсэг түүшинд хамждаг. /11-ийн б-г үзнэ үү?/
Орчин цагийн монгол хэлний, хэлний үзүүрийн “д,н” авиалбарын бүтэх газар бараг адил боловч энэ авиа хэтэрхий сул дуудагдана.
“С”хэлний урдуурх , шүргэх чанга авиалбар. Чанга хөндий үгийн эхнд, дунд, адагт тохиолдоно. Жишээ нь: самбар, сагсгар, сэмхэн, үс, цас, үзэсгэлэг, баясгалан.
Монгол хэлний “с” авиаг хэлэхэд хэлний урд хэсэг идэвхитэй хөдөлж ,тагнайд ойртож , хийн урсгал хэл тагнай хоёрын завсрын ялимгүй зайгаар шүргэж гардаг./ с-ийн рентген 12-р зургийг үзнэ үү?/
“з” хэлний урдуурх, хамжин шүргэх сул авиалбар. Чанга хөндий үгийн эхэнд, дунд, адагт орно. Жишээ нь: зараа, зээр, үзэг, бузгай, үз, аз . Монгол хэлний “з” авиаг өгүүлэхэд хэлний урд хэсэг идэвхитэй хөдөлж ,”д” –г хэлэх байдалтай эхлээд , уушигнаас түрэгдэн гарсан хийн урсгал шүргэн гарч төгсдөг. Иймд хамжин шүргэх гийгүүлэгч гэж үздэг. /з-ийн рентген 13-р зургийг үзнэ үү/
“ж” хэлний урдуурх хамжин шүргэх чанга авиалбар. Орчин цагийн монгол хэлний “ж” гийгүүлэгч хамжиж /14-ийн а зургийг үзнэ үү/ эхлээд шүргэж /14-ийн б зургийг үзнэ үү/ төгсдөг. Чанга хөндий үгийн эхэнд, дунд, адагт орно. Жишээ нь: жаргал, ажил, аж, жөтөө, үзэж гэх мэт.
“ц” хэлний урдуурх хамжин шүргэх чанга, амны авиалбар. Монгол хэлний “ц” авиалбар эхлэхэд хэлний урдуурх хэсэг идэвхитэй хөдөлж , тагнайд хамжин шүргэдэг. “ц” авиаг хэлэхэд “т” –г хэлэх байдалтай хамжиж эхэлснээ төгсгөлд нь уушигнаас түрэгдэн гарсан хийн урсгал амны хөндийгөөр шүргэж гардаг. Ийм учраас орчин цагийн монгол хэлний “ц” гийгүүлэгчийг хамжин шүргэх авиалбар гэж үздэг./ “ц” авиалбарийн тагнайн зургийг үзнэ үү/ жич: орчин цагийн монгол хэлний “ц” авиаг тагнайшуулж зөөлөн дуудвал “ч” авиа болох тул хатуу зөөлөн гэж ялгадаггүй. Чанга хөндий үгийн эхэнд, дунд, адагт ордог. Жишээ нь: цаг, цацаг, ац, цэцэг, өрц, /мах/. Дундад эртний монгол хэлэнд “ц” гэдэг гийгүүлэгч авиалбар байгаагүй юм.
“ч” хэлний урдуурх хамжин шүргэх , чанга гийгүүлэгч авиалбар. Чанга хөндий үгийн эхэнд, дунд, адагт орно. Жишээ нь: чарга, чих, чичлүүр, ач. “ч” авиаг хэлэхэд хэлний өмнөд хэсэг тагнайд их хэмжээгээр хамждаг. Орчин цагийн монгол хэлний “ч” авиа хамжиж эхлээд шүргэж төгсөнө. /16-р зургийг үзнэ үү/ т
“ш” хэлний урдуурх шүргэх чанга авиалбар. Чанга хөндий үгийн эхэнд, дунд, адагт орно. Жишээ нь: шар,шир, ашиг,эгшиг,хуш,иш, ярманы урсгалд зэргэлдээх авианы нөлөөгөөр янз бүрийн авилбартай болно. Тэр ч байтугай орчин цагийн монгол хэлний “ш” авиалбар “с” авиалбарыг бодвол илүү тагнайшиж сонсогддог ./”ш”, “с” авиалбарын тагнайн зургийг зэрэгцүүлэн үзвэл “с” –ийг өгүүлэхэд хэл бага зэрэг тагнайшсан байхад, “ш” –ийг өгүүлэхэд хэл нэлэнхүйдээ хойш татагдаж илүү тагнайшдаг. /17,18-р зургийг үзнэ үү/
“Л” хэлний хажуугийн хэтэрхий сул, шүргэх авиалбар.Үгийг эхэнд, дуднд, адагт орножишээнь: лаа, албан, бол, лимбэ,илжиг, тал, ул. Ярианы явцад зэрэглдээх авианы нөлөөгөөр тагнайшна. Ялангуяа “и” –ийн өмнө орсон “л” авиа илүү тагнайшна. “л” авианы рентген зургаас үзэхэд хэлний үзүүр шүд ба түүшинд хамжсан нь тодорхой байна.
“р” хэлний урдуурх , чичирэх сул авиалбар. Үгийн дунд, адагт орно. Жишээ нь: орон, ур, орохгүй, үрэл, эр. “р” авиалбар жинхэнэ монгол үгийн эхэнд ер ордоггүй бөгөөд харь хэлнээс зээлдэн авсан үгэнд ордог. Үүнд: рашаан, рапорт, радио. “и” –ийн өмнө орсон “р” ярианы явцад тагнайшиж зөөлөн сонсогдоно.
В/ Орчин цагийн монгол хэлэнд хэлний дундуур хэлэгддэг ганц “j” гийгүүлэгч бий. Энэ нь хэлний дундуурх шүргэх сул авиалбар. Монгол хэлний “j”гийгүүлэгчийг өгүүлэхэд хэлний дунд хэсэг өргөгдөж тагнайд ойртоно. /21-р зургийг үзнэ үү/ Монголын шинэ үсэгт энэ гийгүүлэгчийг эгшигт гийгүүлэгч болгож “я,ю,е,ё” үсгээр тэмдэглэнэ. Жишээ нь: яс, ямаа, ёр, юм, ер, ерөнхий, үер,үе,ёс.
Г/ Орчин цагийн монгол хэлэнд хэлний угаар хэлэгддэг 5-н гийгүүлэгч бий. Үүнд “х,г,г,нг,к.
“Х” хэлний угийн шүргэх чанга авиалбар. Чанга хөндий үгийн эхэнд, дунд, адагт орно. Жишээ нь: хар, ахар, мах,хээр үхэр, цэх.
“и” –ийн өмнө бас хөндий үгэнд орсон “х” авиа чанга үгэнд орсон “х” –г бодвол илүү тагнайшиж зөөлөрнө. Ах-ахи-ахь гэсэн хоёр үгийн дуудлагыг чагнавал чанаг үгийн “х” –г өгүүлэхэд хэлний уг идэвхитэй хөдөлдөг бол хөндий үгийг “х”-г өгүүлэхэд хэлний уг илүү тагнайшдаг. /22-р зургийг үз/.
“г” хэлний угийн хамжих авиалбар. Энэ авиалбар эр үгийн эхэнд тохиолдохгүй. Харин эр үгийн дунд, адагт тохиолдож болно. Жишээ нь: баг, багаар, буг, агт. Энэ тохиолдолд орсон “г” авиаг хэлэхэд хэлний уг тагнайн хойд хэсэгт хамжих хэл нийтдээ үл мэдэг хойш татагдаж , дуутай сонсогддог. /23-р зургийг үзнэ үү/
“г” хэлний гүн угийн шүргэх сул авиалбар.Эр үгийн эхэнд, адагт тохиолдоно. Жишээ нь: тамга, бага, буга. Энэ гийгүүлэгчийг хэлэхэд хэлний уг хөдөлгөөнд орж, хүүхэн хэлэнд хамжих байдалтай болсноо уушигнаас түрэгдэн гарсан хийн урсгал шүргэж гардаг. /24-р зургийг үзнэ үү/
Монголын шинэ бичгийн зөв бичгийн дүрэмд хэлний угийн “г”, гүн угийн “г” авиалбар хоёрыг ялгалгүй адилхан “г” үсгээр тэмдэглэдэг. “
“нг” хэлний угийн хамжих, хамрын ,сул авиалбар.Хэлний угийн хамаршсан “н” үгийн эхэнд ерөөс тохиолдохгүй. Зөвхөн чанга хөндий үгийн адагт орно. Жишээ нь: сан, саван, эн мөн үгийн дунд “х,г” гийгүүлэгчийн өмнө ордог. Ангх-анх, энгх-энх, ханггай-ханггай, ангги-анги, шинэ бичгийн дүрэмд угийн “н” хэлний үзүүрийн “н” хоёр авиалбарыг ганцхан “н” тэмдэгээр тэмдэглэдэг. Сонгодог бичгийг хэлэнд энэ хоёр авиалбарыг ялган тэмдэглэж байв. Жич : гадаад хэлнээс зээлдэн авсан үгэнд хэрэглэдэг 4-н авиалбар бий. Үүнд:”к,ф,в,лх” болно. Жишээ нь: карт, комбинат,фронт, феодал, ваар, вандан, лхагва, лхас, Лхам.
Дээшээ
|